Захиалга хийх заавар

Номоо сонгоно:
Уг номын кодыг тэмдэглэж авна:
Утсаар эсвэл имэйлээр захиалга өгнө:
Нийт үнийн дүнгээ авна:
Төлбөрийн хэлбэрээ сонгоно:
Мэйл болон утсыг дороос харна уу:

  • Үнэ: 15,000
    Зохиогч : 
    Хуудас : 540
    Код : sb0001


  • Үнэ: 12,000
    Зохиогч : 
    Хуудас : 64
    Код : kom0001


  • Үнэ: 7000
    Зохиогч : Энхээ .Б
    Хуудас : 204
    Код : khuuli0001


  • Буриад зоныг бид Монголын оюун санаанаас ангид авч үзэх хэрэгггүй. Тэд бол бидний хуваагдлын нэг бодит дүр, бидэнд л учирсан нэг эмгэнэлт хувь заяаны тусгал мөн. Тумуров бол олны дунд нэр нь түгсэн "эстрадын" шүлэгч биш, харин сэтгэлгээ нь уужирч даяаршсан, туйлын мөн чанарыг гуйвалтгүй эрхэмлэсэн, жинхэнэ яруу найрагч. Олон давхар нууц түлхүүр бүхий, далд бэлгэдлүүд багтаж ядсан Тумуровын шүлгүүдээс цаг хугацааны энэрэлгүй эрхшээл, өвгө дээдсийнх нь оюун санааны ертөнцийн сүйрэл, элчилгүй уудам орон зайд дассан эртний сэтгэлгээний өнөөгийн амьдралд давчдан бачимдсан дуу хоолой, иргэншилд шахагдсан нүүдэлчин соёл нэвт ханхалдаг.

    Үнэ: 7000
    Зохиогч : С.Тумуров
    Хуудас : 96
    Код : yn0001

  • "Улс төр" (Политика)-Эртний Грекийн суут сэтгэгч, их философич том түүхч Аристотелийн өнө мөнхийн алдарт энэ бүтээл одоо үед ч төрийн хэргийг сонирхогчдод таашаагдах хүч чадалтай хэвээр байна. Төр улс бол хүмүүс сайхан амьдрахын тулд хоорондоо тогтоож буй харьцахуйн дээд хэлбэр юм, харин төрийн байгууламж бол энэ харьцахуйг удирдан хэрэгжүүлэхэд зориулагдсан албан тушаалуудын цогцолбор, эл цогцолборыг бий болгох арга, ур чадварын нийлбэр юм гэж Аристотель үзжээ. Аристотель энэ зохиолоо бичихийн тулд тухайн үеийнхээ 158 төр улсын байгууламж, түүхийг судалж, өдий төдий цуврал бүтээлүүдээ туурвисан бөгөөд энэ үндсэн дээр төрийн амьдрал, ажил хэрэгт холбогдох бүх гол асуудлыг хамран авч үзэж чаджээ.
    Үнэ: 20,000
    Зохиогч : Аристотель 
    Хуудас : 384
    Код : ut0001

  • Энэхүү зурагт толь нь дэлхийн 25 хэл дээр орчуулагдан 7 сая гаруй хувиар борлогдож бестселлер болсон "Зурагт толь"-ны өврийн хураангуйлсан хэлбэр юм. Энэхүү өврийн зурагт толь бичигт биднийг хүрээлэн буй бодит юмс тусгагдсан бөгөөд хүнийг өнөөгийн дэвшилтэт технологийн эрин үеийн иж бүрдлийн нэгээхэн хэсэг гэж харуулах зорилготой юм. Нийтэд хүртээлтэй байлгах үүднээс ойлгомжтой зохиогдсон уг толь бичиг нь хүн бүрийн хэрэгцээг хангахуйц, энгийнээс эхлээд нарийн мэргэжлийн нэр томьёог хүртэл товч, тодорхой илэрхийлэн тайлбарласнаараа онцлог. Түүнчлэн үл мэдэх ухагдахууныг эрж хайх, ижил төстэй үгийг харьцуулах, дэлгэрэнгүй тайлбарыг үзэх, нэмэлт материалтай танилцах зэрэг олон боломжийг олгох болно.
    Үнэ: 28,000
    Зохиогч : 
    Хуудас : 592
    Код : toli0001

  • Өнөөдөр хөл бөмбөгийн тайлбарлагч Балжиннямыг танихгүй хүн гэж үгүй билээ. Дэлхийн хөл бөмбөгийг Монголын үзэгчдэд таниулахад түүний оруулсан, оруулж яваа хувь нэмэр маш их гэдэгт хэн ч маргахгүй. Тэрээр 2008 онд "Үүнийг л гайхамшиг гэнэ дээ" хэмээх анхны номоо 2008 онд хэвлүүлж байсан. Энэ номондоо дэлхийн шилдэг 50 тоглогч, 10 дасгалжуулагчийн намтрыг сийрүүлэн бичиж байсан бол, энэ удаад "Миний л амьдрал" номондоо өөрийн гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллагсдынхаа тухай бичжээ.
    Үнэ: 15,000
    Зохиогч : Э.Балжинням
    Хуудас : 151
    Код : nd0001

  • Библи нь анх еврей, арамей болон грек хэл дээр бичигдсэн бөгөөд уг ном нь Ертөнцийн Эзэний Ариун Сүнсний хүч чадлаар түүний үгийг алдаа мадаггүй илэрхийлсэн гэдэгт итгэх итгэлийн үндсэн дээр энэхүү орчуулга хийгдсэн болно. Библи нь Ертөнцийн Эзэний мөнхийн үнэн үг учраас хүн төрөлхтний түүхийн шинэ үе болгонд шинэ хүч чадлаар түрэн орж нөлөөлөхдөө хувь хүний амин чухал хэрэгцээ болсон амьдарч буй хүмүүсийн явах замд Ертөнцийн Эзэний үг л онцгой хурц гэрэл гэгээгээ тусган, авралд хүргэх мэргэн ухааныг өгснөөр хувь хүмүүс Ертөнцийн Эзэний яруу алдрыг мандуулахын тулд Христийн төлөө амьдралаа зориулан зүтгэж, мөнхийн сайн сайхныг авчрах зам дээр баттай зогсдог билээ.
    Үнэ: 60,000
    Зохиогч :
    Хуудас : 1645
    Код : shashin0001

  • Энэ номыг эцэг, эхчүүд хүүхдийнхээ “эрүүл бие, саруул ухааны төлөө” чухамхүү юуг мэдвэл зохилтойг нотолгоонд суурилсан орчин үеийн анагаах ухааны мэдээлэл, мэдлэг, туршлага дээр тулгуурлан туурвисан байна. Эцэг эхчүүд хүүхдээ эмчид үзүүлж зөвөлгөө авахдаа холбогдох мэдээллийг урьдчилан уншиж, эрүүл мэндийн боловсролтой болох нь эмчдээ зөв асуулт тавьж, хариулт авах, эргэлзээтэй зүйлээ тодруулах, тавьсан онош, өгсөн зөвөлгөөг баттай ойлгоход тустай байдаг. Номыг “Асуулт-Хариулт” хэлбэрээр бичиж холбогдох зургаар баяжуулан гол нэршлийг англи хэллэгээр хадаж өгсөн нь хэрэгтэй зүйлээ төвөггүй олох, ойлгоход тустай болжээ. Уг номноос та 5 хүртэлх насны хүүхдийн өсөлт хөгжил, тэдэнд зонхилон тохиолдох өвчин эмгэгийн талаарх зөвөлгөөг авах болно.
    Үнэ: 20,000
    Зохиогч :Т.Навчаа нар
    Хуудас : 194
    Код : e0001



  • Эрт урьдын цагт, Газар дундын тэнгисийн эрэг дээрх нэгэн бяцхан хотод Улаан хамарт хочит Жузеппе гэдэг хөгшин мужаан амьдран суудаг байжээ. Нэг удаа тэр өвлийн хүйтэнд пийшингээ галладаг шиг тийм л энгийн модны тайрдас олоод эргүүлж тойруулан цавчиж зорж эхлэхэд ер бусын нарийхан дуу гарчээ. Жузеппе шилээ хамрынхаа үзүүр лүү тохоод ийш тийш харсан боловч ер хүн байсангүй. Бүр ширээн доогуураа шагайхад юу ч үзэгдсэнгүй...

    Үнэ: 6900
    Зохиогч :А.Толстой
    Хуудас : 233
    Код : kid0001


  • Зүрх судасны мэс засал нь шинжлэх ухааны академи ба анагаах ухааны хүрээлэнтэй нас чацуутны хувьд үүссэн цагаасаа судалгаа шинжилгээн дээр тулгуурлан шинжлэх ухааны үндэстэйгээр мэс заслын аргуудыг практикт нэвтрүүлсээр иржээ. Зүрх-судасны мэс заслыг бие даан салбар болгож хөгжүүлэхэд академич Т.Шагдарсүрэн багшийн оруулсан хувь нэмэр асар их юм. Тэрээр Монголын эрүүлийг хамгаалахад "Зүрх-судасны мэс засал" гэдэг шинэ салбарыг буй болгож шинжлэх ухаан-сургалт үйлдвэрлэлийн нэгдлийг хангасан гурвалсан холбоог тогтоосон билээ. Энэ удаад тус номын зохиогчид титэм судасны нээлттэй хагалгаа, титэм судсыг тэлж стент тавих, судсан дотуурх эмчлэх аргыг монголд нэвтрүүлэх талаар олон жилийн судалгаа явуулж шинжлэх ухааны ба анагаах ухааны докторын бүэтэл туурвиж, пейсмекер суулгах, том ба захын судасны эмгэгийг судсан дотуурх аргаар эмчлэхийг практикт нэвтрүүлснээ нэгтгэн дүгнэж уншигч олны хүртээл болгож байна. Эл номонд дээрх эмгэгүүдийн үүсэл хөгжил, онош эмчилгээний аргууд, техник технологи цаашдын чиг хандлагын талаар бичжээ.

    Үнэ: 20,000
    Зохиогч :Н.Баасанжав нар
    Хуудас : 202
    Код : sh0001

  • Фэйсбүүкийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал буюу хоёр дахь гол хүн, Тайм сэтгүүлээс 2013 онд гаргасан “Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүн” жагсаалтанд багтсан Шэйрил Сандбергийн “Өөдөө тэмүүл” хэмээх энэ ном 2013 онд АНУ-д хэвлэгдсэн даруйдаа ихээхэн шуугиан тарьж, Нью-Йорк Таймсын Бестселлер жагсаалтыг 12 долоо хоног тэргүүлж, улмаар “Оны бизнесийн шилдэг ном”-оор нэрлэгдэн, одоогийн байдлаар 30 гаруй орны хэлээр хэвлэгдээд байна. Ш.Сандберг энэхүү номондоо эмэгтэйчүүдийн удирдах албан тушаалд хүрэх зам яагаад мухардсан талаар гүнзгий судлан бичиж, өөрийгөө бүрэн дайчлах замаар энэ байдлаас хэрхэн гарч болохыг үзүүлээд, эмэгтэйчүүдийг хүсэл тэмүүлэлтэй, манлайлах амбицтай байхад уриалан дууджээ. Зохиогч эмэгтэй хүний амьдралыг тойрсон олон асуудлын талаар, тэр дундаа эмэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголт, уламжлалт хандлагуудын талаар өгүүлэхдээ өөрийн туулсан замнал, алдаа оноог төрөл бүрийн судалгаа, тоо баримтуудтай хослуулан тун сонирхол татам байдлаар бичсэн байна. Энэ номоос та карьераа хэрхэн амжилттай удирдах, ар гэрээ ажил карьертайгаа хэрхэн хослуулж явах талаар олон гайхалтай зөвлөгөөг авах болно. Мөн ажлын байранд болон ар гэртээ эмэгтэйчүүдийг хэрхэн дэмжиж болохыг, энэ нь эргээд ямар ач холбогдолтойг эрчүүдэд тод томруунаар үзүүлжээ.

    Үнэ: 19.900
    Зохиогч : Ш.Сандберг
    Хуудас : 221
    Код : h0001





  • Энэ удаагийн цувралд Б.Гүнчинсүрэн, Д.Одсүрэн, Г.Лхүндэв "Шарилын уулын чулуун зэвсгийн дурсгал", Б.Цогтбаатар, Х.Пүрэвжал "Аяаат уулын чулуун зэвсгийн суурин", Я.Цэрэндагва "Улаан бургасын чулуун зэвсгийн дурсгал", Ц.Болорбат, Г.Лхүндэв "Санамсаргүй олдсон чулуун багаж зэвсгүүд", Х.Батболд "Хадны зураг эртний нүүдэлчдийн шүтлэг бишрэл, оршуулгын зан үйлтэй холбогдох нь", Ж.Баярсайхан "Буган хөшөөд дээрх гахайн дүрслэл, түүний утга бэлгэдлийн тухай", Б.Бадма-Оюу "Төв Азийн амьтны загварт урлаг дахь домгийн амьтан грифон", З.Батсайхан "Тамирын Улаан хошуунд хүннү булш малтсан тухай", Г.Батболд "Хэрлэн голын Хатун хот буюу Хэ Дун Чэн", Б.Батдалай "Ясангийн хар толгойн бүлэг булш" зэрэг нийт 30 гаруй сонирхолтой илтгэл, нийтлэл болон шинэ номын танилцуулга багтжээ.



  • Зохиолч:John McIlwain
    Хэвлэлийн газар:DK Publishing, Inc.
    ISBN:9780756651961
    Хэвлэсэн он:2009
    Эх хэл:Англи
    Хуудасны тоо:256
    Номын хавтас:Хатуу
    Номын хэмжээ:200x250x25 мм
    Жин:950.0 гр

    Худалдах үнэ
    58,000₮


  • Дэлхийн алдарт зохиолч Александр Дюмагийн шилдэг зохиол бүтээлээс бүрдсэн бэлгийн багц худалдаанд гарлаа.
    1. Монте кристо гүн 1
    2. Монте кристо гүн 2
    3. Монте кристо гүн 3
    4. Хатан хаан Марго
    5. Гүнгийн ахайтан Монсоро
    6. Дөчин тав

    Үнэ: 80,000₮




  • Энэхүү роман эгэл жирийн нэгэн англи хүмүүн монгол гэгээнтэнтэй учирснаар урьд насандаа эгэлгүй хүчийг олсон лам хувраг хүмүүн явснаа мэдэж улмаар үйлийн үрийн гүн гүнзгий утга, мөнх ба мөнх бусын амьдралыг танин мэдэж, дэлхий ертөнцийн ил далдын гайхалтай явдал, дээд оршихуйн чанадын гайхамшигтай нууцад нэвтрэн, гэгээрлийн хутагийг олж буй тухай өгүүлнэ. Зохиолч Б.Батрэгзэдмаа “Очир эрхшээгч” бүтээлээрээ хувь хүмүүний заяа төөргийг түүхэн орон цагийн явдлаар өгүүлэхдээ өрнө дорны оюун санааны шүтэлцээ, дэлхий ертөнц одот огторгуйн барилдлагыг нээн, хүн төрөлхтөний эрхэм нандин эрмэлзлэл болох энэрэл хайр, элбэрэл нигүүсэл, буянт хийгээд бодь сэтгэлийн чанарыг сонин содон сэтгэлгээгээр тод томруун дүрсэлж, өөрийн гэсэн өвөрмөц хөгжимлөг хэллэгээр гайхалтай урнаар илэрхийлэн, дээд гүн гүнзгий ойлголтуудыг уншигчдадаа түгээн дэлгэрүүлж, гэгээрэл өөд тэмүүлэх утгыг утга зохиолын аргаар нээж өгчээ.

    Үнэ: 21,000₮

  • Ойн савдаг Ногун найзыгаа аварч, аюулд орохоос нь өмнө зугтаалгаж чадсан ч хийсэн хэргийнхээ төлөө шийтгүүлэхээр болно. Тэр шийтгэл нь Ананд, Үжин хоёртой танилцаж хамт хөгжилдөж, зугаатай өнгөрүүлсэн тэр л аз жаргалтай мөчүүдийг нь ор мөргүй арчих болно. Богинохон хэдий ч адал явдал, баяр хөөрөөр дүүрэн өнгөрүүлсэн Ногун, Ананд, Үжин гурвын дурсамжаас уншигч багачууд маань нөхөрлөлийн гайхамшигтай талыг олж харах болно. Харин Ананд Аглагт эргэж очих болов уу?

    Үнэ: 6000
    Зохиогч : Э.Мөнх-Орших
                   Э.Мөнхнаран
    Хуудас : 41
    Код : k0001





  • Тус эмхтгэлд 2014.05.29 нд Улаанбаатар хотноо зохион байгуулсан "Захчины түүх соёл, өв уламжлал" эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийг оруулжээ. Хурлын илтгэлүүд нь Захчин түмний түүх, Захчинаас илрээд буй болон шинээр олдсон түүх соёлын дурсгалуудын тухай, Захчины шашны хөгжил, түүний өв, дуу, биелгээ, хэл аялгууг хөндөж байгаа юм.

    Үнэ: 15,000
    Эмхэтгэсэн : Н.Сүхбаатар
    Хуудас : 198
    Код : s0001

  • Их түүхээ сөхөж уншаад агуу өвөг дээдсээрээ бахархан омогшдоггүй монгол хүн гэж үгүй биз ээ. Түүхэнд мартагдах ёсгүй хүмүүс бий гэдэгтэй ч санал нийлэх биз. Тэдний нэг нь Эзэн Чингис хааны удам, өршөөлт хаан Өгөдэйн ач хөвүүн Хашины Хайду юм. Их өвөг Чингисийн зарлигийг хуульчлан дагаж, Монголоо монголоор нь авч үлдэх гэсэн түүний нэгэн насны тэмцлийг хойч үеийн бид мартах учиргүй. Мөн эцгийнхээ баруун гар болон тэмцэж явсан эрэмгий дайчин, бөх гүнж хэмээн олонд алдаршсан Хотолан чаха /Хотол цагаан/ хэмээх үзэсгэлэнт охины дуулиантай амьдрал ард түмний дунд олон зууны турш домог болон яригдсаар иржээ. Алдуурсан унага шиг хульжин одсон он жилүүдийн тоосон дундаас тодрон үзэгдэх агуу хаан эцэг, үзэсгэлэнт гүнж хоёрын үнэн түүхийг өөрийн олж цуглуулсан бодит баримтад тулгуурлан туурвилаа. Эрхэм уншигч таны мэргэн оюунд толилуулахаар энэхүү бүтээлээ өргөн барьж байна. Зохиогч
    Үнэ: 12,000
    Зохиогч : С.Батжаргал
    Хуудас : 305
    Код : u0001

  • Нэг голын усанд хоёр удаа орж болдоггүйтэй адил бизнест тодорхой нэг хором дахин давтагдана гэж үгүй. Дараагийн Билл Гэйтс үйлдлийн систем зохиохгүй. Ларри Пэйж, Сергей Брин хайлтын систем дахин бүтээхгүй. Бас ирээдүйн Марк Зукэрбэрг нийгмийн сүлжээг ахин бий болгохгүй. Хэрвээ тэдний хийж бүтээсэн зүйлсийг дуурайн хуулбарлах гэж байгаа бол та тэднээс суралцаагүй гэсэн үг. Аливаа загварыг хуулж тавих нь шинэ зүйлийг бүтээхээс хялбар байдаг. Мэддэг зүйлээ 1-ээс n утга руу өсгөн нэмэгдүүлэх замаар, ижил төстэй зүйлийг олшруулж, өргөтгөхийг загвар хуулах гэж хэлж болно. Гэтэл цоо шинэ зүйлийг туршиж хийх бүртээ бид, 0-ээс 1 утгыг илэрхийлдэг. Шинээр бүтээнэ гэдэг бол тохиож буй цаг хугацааны хувьд давтагдашгүй, цор ганц бөгөөд үр дүн нь цоо шинэ, ер бусын байдаг. Тэгвэл тэр цэгт хэрхэн хүрэх талаар энэ номноос олж уншаарай.


    Үнэ: 26,000₮
    Зохиогч :П.Тиэл
    Хуудас : 210
    Код : b0001




  • А.Цэрэнчулуун нь сүүлийн 20 жил аялал жуулчлалын байгууллагуудад хөтөч-тайлбарлагч, аялал жуулчлал, герман хэлний багшаар ажиллаж ирсэн байна. Өөрийн хуримтлуулсан туршлага, үзэж харсан зүйлдээ тулгуурлан эх орон нийслэл хотоо танин мэдэхэд зориулж дараах номыг бичиж нийтийн хүртээл болгож байна.
    Монголын сайхан орноор тэргүүн дэд дэвтэр: Байгалийн үзэсгэлэнт газар, уул ус, ургамал ан амьтан хийгээд домог хууч яриа, байгалийн солбилцол зэргийг оруулсан танин мэдэхүйн толь.


    Үнэ: 40,000₮
    Зохиогч :Цэрэнчулуун.А
    Хуудас : 406
    Хэмжээ : 140х200 мм
    Хэвлэгдсэн он : 2011
    ISBN дугаар : 9789996289651




  • “Далайг сэлж тивийг нээх, их говийг туулж Сибирийг нээх хоёр эн чацуу түүхэн үйл явдал юм. Өмнөөс хойш их говийг гэтэлсний үр дүнд л Хүнчүүдийн их гүрэн үүссэн” Л.Н.Гумилёв

    Энэ номонд хүчирхэг дайчин чанар, аж төрөх байдлаараа Евразийн хувь заяанд асар их нөлөө үзүүлсэн хүн зоны амьдралыг нэн сонирхолтойгоор туурвин гаргажээ.

    Модун нутаг дэвсгэр бол төр улсын үндэс гэсэн үзэл баримтлал тогтоон мөрдөж, хүн бүр цэргийн алба хаах, даргадаа үг дуугүй захирагдах хийгээд албан тушаалын тогтолцоо буй болгосон нь цоо шинэ этносыг бүрдүүлсэн юм.

    Тиймдээ ч мөхөж сөнөх гэж байсан эртний хүнчүүд Модуны шинэчлэлтийн үр дүнд хүчирхэг цэргийн гүрэн болж бэхэжсэн аж.


    Энэ мэтчилэн нүүдэлчдийн анхны төрт улс болох Хүн гүрэн /Хүннү/-ийг байгуулагчдын өвөг дээдэс, газар нутаг, хүчирхэгжиж байсан үе, зөрчил тэмцэл, мөхөл зэргийг маш тодорхой, сонирхолтой байдлаар бичсэн энэхүү ном нь Монголчууд өөрсдийн үүх түүхээ сайтар ойлгоход ихээхэн тус болох юм.